ШУУД НИСЛЭГТЭЙ | 8 ӨДӨР 7 ШӨНӨ
Япон арлын баруун өмнөд хэсэгт, халуун орны уур амьсгал бүхий цэнхэр далайн үзэсгэлэнт арлууд оршдог. Тус арлыг нийтэд нь ОКИНАВА гэдэг. Гадаадын аялал жуулчлал өндөр хөгжсөн тус бүсд резорт зочид буудал, гольф, далайн шумбалт, далайн аяллууд, мөн уламжлалт зан заншил харуулсан арга хэмжээнүүд, үзвэрийн газрууд, далайн аквариум гээд үзэх, хийх олон зүйл байдаг. Шанхайн адал явдалт хөтөлбөр Окинавагийн амар тайванг мэдрэх хос аялалд таныг урьж байна.
УЛААНБААТАР - ХӨХ ХОТ – ШАНХАЙ
Нислэгийн хуваарь 13:40-15:20 Хөх Хот, 19:35-22:15 шанхай хотод газардана, 4 одтой “A Tour ” буудалд бууна.
ХОТЫН АЯЛАЛ
Өглөөний цайндаа орно. Үүний дараа Шанхай хотын эртний түүх , соёлтой танилцах аялалдаа гарна. Метрогоор хотын төв рүү явж дэлхийд алдартай Art Deco барилгуудыг үзэж CCTV цамхаг дээр гарж, Шанхай хотыг 360 градусаар тольдон харна. Мөн 5D үзвэр үзэж 100-н жилийн Хятадын соёл түүхийг харуулсан музейгээр зочилж Усан онгоцонд суун Ханпу голоор зугаалж 400 жилийн түүхтэй Хятадын алдарт Ю гарден үзнэ. Өдрийн хоол аялагчид өөрсдөө. Алдарт НАНЖИН ЗАМ олон улсын худалдааны гудамжаар явж дэлхийн бүхий л брэндүүдээс худалдан авах боломжтой. Оройн зоогоо бариад буудалдаа очиж амрна. /компаниас /
ДИСНЕЙН ПАРК ЭСВЭЛ ӨӨР СОНГОЛТУУД
Энэ өдөр та бидний сэтгэл мэдрэмжийг хамгийн дээд цэгт аваачдаг дэлхийн танигдсан DISNEYLAND-р бүтэн өдрийн турш хөгжилтэй өнгөрөөх болно. Та өөр гайхалтай үзвэр үзэх хүсэлтэй бол бидэнд лааны тосон музей аквариум, тем лаб, цанын бааз гэсэн сонголтууд байгаа.
ШАНХАЙГААС ОКИНАВА
Японы Окинава хотын зүг ниснэ. 10:35-14:00 Окинавад газардана. Араха бийч дээр байрлан маш гоё харууцтай далайн хажууд байрлах зочид буудалд бууна. Орой нь жуулчдын ихээр очдог гудамж болох American Depotoor явж худалдан авалт хийж амттай хоол идэж цагийг чөлөөтөй сайхан өнгөрөөнө. Оройн хоол /компаниас
ХОТЫН АЯЛАЛ
Өглөөний цайны дараа чөлөөт цаг тул амрагчид далайн эрэг дээр тайван амарж болно. Өдрийн хоолоо идсний дараа 14 цагт Машинтай аялал хийж Япон улсын эртний түүх соёлтой танилцаж Окинавагийн алдарт Зааны хамар хэмээн нэрлэгддэг Manzamo хэмээх үзэсгэлэнт хадны тогтоц дээр очно. Окинава хотын гайхалтай үзэмжтэй тунгалаг далай дээр очиж усан завиар явж, хүсвэл та далайн доогуур шумбан загас хооллож болно./аялагчид өөрсдөө төлнө/ Мөн Busena beach дээр очиж далай доорх ертөнцтэй танилцаж, гайхамшгийг мэдэрнэ. Окинава арал дээр та оройн нь нар жаргахыг харан далайн эргээр зугаалж тав тухыг мэдэрч амарна. Оройн хоол /компаниас
ХОТЫН АЯЛАЛ
Өглөө буудалдаа цайгаа уугаад бид Fushuku-en garden руу явна. 1992 оны есдүгээр сард ашиглалтад орсон бөгөөд 8500 ам метр талбайтай. Энэ нь Рюкюгийн агуу худалдааны эрин үеийг илэрхийлдэг бөгөөд Хятадын архитектурын хэв маяг нь Окинавагийн соёлд асар их нөлөө үзүүлдэг. Уйзан, Узан, Хакуто, Бинко зэрэг Фужоугийн үзэсгэлэнт газруудыг цэцэрлэгт хүрээлэнд байрлуулжээ. Гайхамшигтай байгалийг харуулсан цөөрөм, хиймэл толгод, хүрхрээ, мод тарих, барималууд нь Наха хотын зүрх Фукушю Эн Паркийн байршлыг мартахад хүргэдэг. Үдээс хойш бид шоппинг хийх зорилготой. Дэлхийн алдартай брэндүүдийн дэлгүүрээр явна.
ОКИНАВА - ШАНХАЙ
Та энэ өдөр далайн эргийн буудалдаа амарч болно. Эсвэл танд санал болгох төлбөртэй хөтөлбөрүүдэд хамрагдаж болно. Бидний зүгээс танд санал болгох дараах хөтөлбөрүүд байна.
ШАНХАЙ – УЛААНБААТАР
Окинава- Шанхай, Шанхай – Улаанбаатар ниснэ
ГАРАХ ӨДӨР |
Том хүн |
Хүүхэд |
---|---|---|
2025 оны Хавар, Зун |
4,300,000+ТИЙЗ |
3,500,000+ТИЙЗ |
Дан Окинава аялал |
3,500,000+ТИЙЗ |
3,000,000+ТИЙЗ |
Дан Окинава 4-с дээш хүн |
2,500,000+ТИЙЗ |
2,000,000+ТИЙЗ |
АЮУЛГУЙ АЯЛАХ ЗӨВЛӨМЖ:
WECHAT aпп суулгаж бүртгүүлэх
VTOUCH VPN aпп суулгах / Хятадад Facebook ашиглах боломжгүй тул VPN ашиглах шаардлагатай /
Disneyland, Амьтны хүрээлэн, Лааны тосон музей, Аквариум гэсэн сонголтуудаас сонгон дуртай
үзвэрээ үзэх боломжтой.
Энэхүү хөтөлбөрт өдрийн хоолоос бусад зардлууд багтсан болно. Онгоцны тасалбар орсон гэсэн үг
Жич: Хөтөлбөрөөс өөр үзвэр үйлчилгээ сонгон үзэх бол аялагч өөрөө төлбөрөө гаргана.
Аяллын үнэд багтсан зүйлс:
Жич: Нэмэлтээр аялагчид Улаанбаатар-Шанхай, Шанхай -Улаанбаатар гэсэн нислэгийн тийзний зардлын аялагчид хариуцна.
Аяллын зөвлөх
ЭЭГИЙ
Утас: 9947 5905
Аяллын зөвлөх
НОМИН
Утас: 9571 6084
Аяллын зөвлөх
ТУУЛ
Утас: 9595 2153